“Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

6cef1a619b7b029bbigУИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй” хэмээн шүүмжилсэн нь тус телевизийн уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Тэд УИХ-ын дарга З.Энхболдод хандаж шаардлага гуйхыг хүртэл шаардсан юм.  Тэгвэл өнөөдрийн хуралдаанд З.Энхболд дарга үүнд тайлбар өгч, МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа.  Тэрбээр “Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Нэг телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй. Архидалт, аймшигтай,замбараагүй байдаг гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг.Харин уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт хүсч байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй” гэлээ.

Д.Анар 

Эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …