Монголын поп урлагийн уянгалаг хоолойтнуудын нэг дуучин Б.Баярцэцэг олон сайхан дуугаараа сонсогчдын сонорыг мялаасаар ирсэн билээ. Тэрбээр хэд хэдэн киноны дууг амилуулж, өөрийн бие даасан цомгуудаа гарган, Хятадад гэрээгээр дуулж, бие даасан тоглолтоо хийснээр чамгүй нэр алдартай болсон. Байж байгаад л часхийсэн дуу гаргачихдаг дуучин бүсгүй маань хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн гитарчин Чукатай хамтран “Содон аялгуу” хэмээх дууг дуулснаасаа хойш нам гүмхэн болоод байсан бөгөөд тэрээр үрийн зулай үнэрлэж бяцхан охинтой болсон билээ. Тэгвэл ээж болсон дуучин маань саяхан шинэ жилийн нэгэн арга хэмжээнд уригдан оролцсон уг баярт энгэр нь задгай цас улаан даашинзаар гангарчээ.
