Солонгосын “OB Megju ” шар айрагны компани сүүлийн 4 жилийн турш Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарих , “Cass” шар айргийн нэрээр нэрлэсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлаа тууштай хийж байна.
“Cass” шар айргийн борлуулалтын орлогын 1 хувийг Монгол улсад барьж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зарцуулах журмаар одоогоор Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн 116 гектар газарт 47 мянган ширхэг модыг суулгаж , түүнийг арчлах , услах , хамгаалах ажлыг хийж буй тус компани , 10 жилийн туршид 150 мянган мод суулгаж цөлжилт хурдан явагдаж буй орон нутгуудыг энэхүү байгалийн аюулаас хамгаалах үйлсэд гар нэгдээд байгаа ажээ.
Үзэсгэлэнтэй байгальтай гэгдэх Монгол оронд сүүлийн 20 жилийн хугацаанд асар хурдацтайгаар цөлжилт явагдаж 2277 нуур, гол ширгэж алга болж байгаа нь тоо томшгүй ихээрээ нээгдэн ашиглагдаж буй төрөл бүрийн уул уурхай, түүнийг ашиглалтын дараа дахин сэргээх тал даар хариуцлагагүй ажиллаж буй Монгол улсын Засгийн газар болон оршин суугчдын ухамсаргүй байдал зэрэгтэй шууд холбоотой байгаа гэж үзэж буй тюус компани өнөөг хүртэл 400 сая орчим воны хөрөнгийг Монгол улсад мод тарихад зарцуулаад байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com