Ирэх онд баруун аймгуудыг автозамаар холбоно

downloadАж үйлдвэрийн яамнаас төлөвлөж байгаагаар баруун аймгуудыг автозамтай холбох ажлыг ирэх онд дуусгах гэнэ. Ингэхдээ концессын гэрээгээр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд концессын нөхцөл гэх зэрэг асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх аж. Засгийн газар энэ онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг автозамаар холбоод байгаа. Харин одоо Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг автозамтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн автозамд холбогдох юм.

Л.Дэлгэр

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …