Төрийн ордны интернэт сүлжээг хаажээ

jpg.tg43qaaТөрийн ордонд интернэт сүлжээ ажиллахгүй байна. Үүнийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай явагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа олон хүн байна.
Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа гэнэ. Үдээс өмнөх хуралдаан завсарлах үед УИХ-ын дарга гишүүдийг утас болон электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг анхааруулсан.
Тэрбайтугай өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтрийг ч үлдээж, тэмдэглэл хийх бол тийм дэвтрийг нууцын эрхлэгчээсээ аваад хуралдааны дараа буцааж өгнө шүү гэж байсан.

Г.Сүрэн
olloo.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …