Ким Кардашьян үргүйдэлд орсон уу?

Холливудад саяхнаас цуутай хүүхэн Ким Кардашьян үргүйдлээс ангижруулах эмчилгээ хийлгэж байгаа гэх яриа гарчээ. Охинтой болсноосоо хойш Канье Уэст тэр хоёр дахин хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа ч бүтэлгүйтсэн бололтой.

Саяхны нэг өдөр папарацци нар Лос-Анжелес хотын чамгүй туршлагатай эмч нартай анагаах ухааны төв рүү зорьж явсан од хоёрыг буулган авчээ. Хосууд эрүүл мэндийн төвөөс гарч явахдаа ярвагар царайтай байсан гэнэ.

Хэвлэлийнхэн тэр даруй л Ким бүсгүйг эрүүл мэндийн асуудалтай болсон гэх яриаг гаргав. Тэгээд ч саяхнаас реалити шоуны од бүсгүй зөвхөн органик хоол хүнс хэрэглээд зогсохгүй Дорнын эм тан хэрэглэж, зүү тавиулж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …