Путин шинэ жилийн амралтыг богиносгожээ

4945681549eb56a311e881Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, сайд нарыг шинэ жилийн уламжлалт амралтаа авахгүй байхыг хүссэн байна.

Уламжлал ёсоор ОХУ шинэ жилийн баярыг тохиолдуулан 1 дүгээр сарын 1-нээс 12-ныг хүртэл амардаг гэнэ.Эдийн засгийн хямралын улмаас энэ жил энэхүү амралтыг богиносгох шийдвэр гарчээ. Уламжлалт амралтын хугацаанд сайд нар амрах боломжгүйг Владимир Путин өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр водканы үнийг нэг түвшинд тогтоон барих шаардлага тавьсан юм. Оросын водка бол Оросын ард түмний дунд, ялангуяа баярын улиралд хамгийн түгээмэл хэрэглэгддэг согтууруулах ундаа юм.

Оросын газрын тосны үнэ эрс буурч, барууны орнуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авсны улмаас Оросын эдийн засаг 2015 онд уналтад ороход тун ойрхон байна. 2014 он эхэлснээс хойш Оросын рублийн ханш 50 хувиар унасан ажээ.

Б.Гэрлээ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …