12-р сарын 28-ны өдөр бол Халимагийн ард түмний хувьд гашуудлын өдөр юм. 1943 оны 12-р сарын 28-ны өдөр Эх орноосоо урвасан гэдэг нэрийн доор Зөвлөлт Холбоот Улс өөрийн харьяанд байсан бага үндэстнүүдийг цөллөсөн. Халимагуудыг энэ хар сүүдэр бас дайрсан юм. Энэхүү ажиллагааг маш нууц байдлаар явуулсан бөгөөд нэг шөнө л бүх халимаг айл бүрийн үүдэнд буутай цэрэг дагуулсан офицер “хаалгийг нь цохин”, явахад бэлдэхийг тушаан тэднийг нүүлгэн шилжүүлэх болсон тухай тушаалыг уншин буугаараа чичлэхэд, эр нөхөр нь цэрэгт явсан, орос хэл мэдэхгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд ямар хүнд байсан бол. Тэд тал нутаг дахь Халимагуудыг нүүлгэхийн зэрэгцээ улаан армид байлдаж байсан бүх халимаг цэргүүдийг фронтоос татан хамгийн хүнд уурхай, усан цахилгаан станц барих ажилд ажлуулсан юм. Ийнхүү 1943-1957 он хүртэл үргэлжилсэн Халимагийн ард түмний эсрэг үйлдсэн геноцид эхэлсэн.
Зөвлөлт систем задарсаны дараа Халимагийн нийслэл Элиста хотод ерөнхийлөгч Кирсан Үлемжиновын санаачилгаар энэхүү гунигт хар жилүүдэд амиа алдсан ах дүү, төрөл төрөгсөдөө дурсан санах үүднээс дурсгалын цогцолбор байгуулсан юм. Энэхүү цогцолборт халимагууд жил бүрийн 12-р сарын 28-нд ирж гашуудах бөгөөд улс даяар ямар нэгэн баяр цэнгэлийн үйл ажиллагаа явуулдаггүй. Тус цогцолборт байх воганыг тэднийг яг ачсан байдлаар нь тохижуулсан байх бөгөөд тэнд “Хрущевын зэргийг чөлөөлөгч” хэмээн тавьсан байдаг. Энэхүү гашуудлын өдрийг эргэн дурсах үйл ажиллагаанд “Тод дөрвөлжин” ТББ-ын гишүүд болон Халимагт суралцдаг монгол оюутан залуус оролцлоо.
Гашуудлын өдрийг дурсах ажиллагааны үеэр дээд тэнгэр хүртэл уйлан хайлах мэт будан татаж, сэтгэл уйсгасан утай өдөр болж байна.