НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

14123001Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа.

Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Мөн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих болон хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр их  байсан гэдгийг хэллээ.

Хатагтай  Сезин Синаноглу Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, 2017 оноос хэрэгжиж эхлэх “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” шинэ баримт бичгийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газрын оролцоо чухал гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …