Шинэчилсэн Засгийн газарт хамгийн их ажил хийж байгаа хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэнэ.
Тухайлбал сүүлийн үед их хэмжээний мөнгөтэй холбоотой, мөн авлига авсан гэх хэргүүд ээлж дараалан гарах болсон.
Гэтэл жиргээчид сайдыг “Сайд хүн мөртлөө мөрдөн байцаах ажиллагаанд хэтэрхий их оролцож албан тушаалаа ашиглаж байна гэж шүүмжлэх болсон гэнэ. Үүнд нь дургүйцсэн сайд цахим хуудсаар дамжуулан “Хууль сахиулагчид, хуульчид ажлаа хэвлэлийн хуудсан дээр биш шүүхийн танхимд, шүүхийн хэлэлцүүлэг дотор хийдэг цаг мөдхөн ирнэ.
Гэхдээ энэ нь иргэний мэдэх эрхийг хязгаарлахгүй, хүнийг хилсээр яллахгүй, бас хэнбугайд ч ял завшуулахгүй, хохирсныг нь хохирсноор нь үлдээхгүй байх тэр шударга ёс, хууль зүйн тогтолцоо байх болно” хэмээн байр сууриа илэрхийлж жиргээчдийн амыг барьж чадсан гэнэ.
Харин жиргээчид Х.Тэмүүжингийн энэ хэлсэн үгэнд нь ямар ч хариулт өгөөгүй учраас сайд жиргээчдээс” Та нар яасан бэ, би асуултынхаа хариуг авъя” гэж нэхсэн гэсэн шүү. Аргагүй л хүнийг хэлэх үггүй болгодог сэргэлэн сайд шүү гэж зарим жиргээчид магтаад авчээ.
Эх сурвалж: