Алдарт зөнч Ванга 5079 он хүртэл зөгнөсөн байдаг. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх, Сталины үхэл, Чернобылийн АТС-ын сүйрэл, оросын “Курск” усан доогуур шумбагийн осол зэргийг урьдчилан хэлж чадсан бөгөөд улиран одож буй 2014 оныг ингэж таамаглажээ. “Ихэнх хүмүүс арьсны хорт хавдар тусна. Түүнчлэн элдэв төрлийн арьсны өвчин тархана” гэсэн нь биелэлээ олж эбола хэмээх аймшигт өвчин дэлхийд нүүрлээд байгааг судлаачид хэлж байна.
Тэгвэл зөнч Ванга 2015 оныг ийнхүү зөгнөлдөө багтаажээ. Европ, Азид байгалийн их гамшиг тохиож, Африкийн орнуудад их өлсгөлөн нэрвэнэ гэсэн байна. Түүнийхээр бол европын иргэдийн ихэнх нь аюулгүй амьдрах газар бараадан Орос, АНУ руу цагаачлан явах гэнэ. Мөн 2015 оны хувьд Украин эдийн засгийн хямрал, ард түмний давалгаа, цэргийн мөргөлдөөн үргэлжилсээр оны эцэс гэхэд арай тогтвортой болно гэж зөгнөжээ.
Ванга хатагтай Орос орны амьдралын тухайд энэ улс 2015 онд дэлхий дахинд гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна. 2015 онд Орос дэлхийн хамгийн хүчирхэг улс болно гэнэ.
Тэрбээр 2016 онд Европ хүнгүй болж 2018 онд Хятад дэлхийн шинэ гүрэн болохыг зөгнөсөн бол 2023 онд дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно гэж таамаглажээ.
Г.Туяа