Засгийн газрын хуралдааны тойм

zasagЗасгийн газрын 2014 оны “отгон” хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд:

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

Боомтын захиргаадыг татан буулгалаа

Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ

Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ

Эдгээрээс гадна:

– Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олголоо. Энэ төслийн хүрээнд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай онцгой байдлын албанд гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэгдэх юм. Манай улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин ажиллаж байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний норм хугацаа дууссан техник байна.

– Хуучин нэрээр Уул уурхайн яамнаас боловсруулсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг батлах эрх олгох асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу баталж мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тогтлоо.

– 2013 онд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Монгол Улсын нийт өрх, хүн амыг амьжиргааны түвшнээр эрэмбэлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлсэн юм. Энэ сангийн мэдээлэлд тулгуурлан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам” баталлаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зорилтот бүлгийн хүн амд нийгмийн хамгаалал, халамж, бусад суурь үйлчилгээг хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд салбар дунд ашиглана.

– “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг шинэчлэн баталж, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтлоо.

–  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр байгуулахад Засгийн газрын талын баримтлах зарчим, чиглэлийг хэлэлцэн дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш 6 удаа байгуулж, биелэлтийг дүгнээд байна. 2015-2016 оны улсын хэлэлцээрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх 4 бүлэг асуудлыг тусгах юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …