“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ

p19af0u9n115al1kf41bk6er71d441Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш”  шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч  Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд  “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт халуун зууш, ундаагаар үйлчилнэ. Он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу  Чингисийн талбай, Маахуур толгой,  Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Нийтийн тээврийн 30 автобус 3 цэгээс иргэдэд үйлчлэх бөгөөд Спортын ордон, Хангарди, Драмын театр, ГХЯ-ны зогсоолыг иргэдэд зориулж чөлөөж байгаа юм.  Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана.  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …