Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …