“AirAsia” компанийн онгоц ослын буулт хийжээ

download (2)“AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоц Индонезид сураггүй болж, мягмар гарагт онгоцны сэгийг Ява тэнгист орших Борнео арлын орчмоос олсон билээ. Тэгвэл уг компанийн 153 зорчигч бүхий “Airbus A320-216” иргэний агаарын тээврийн онгоц мөн өнгөрсөн мягмар гарагт Филиппиний Калибогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдлаа.

Энэ талаар онгоцонд зорчиж явсан орон нутгийн телевизийн сэтгүүлч Жет Дамазо Сантос твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрээр ослын газрын зургийг авсан бөгөөд тэд Аклан мужийн ойролцоо газардсан байна. Онгоцны багийнхан зорчигчдыг даруй буулгаж, бүх зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох зочид буудалд хүргэсэн байна.

Ослын буултын шалтгааныг тус бүснутагт болсон Сенианг хэмээх шуургатай холбон тайлбарлаж байгаа юм.

Г.Уянга

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …