Зузаан, их нүүрний будаг хүнийг овортой харагдуулдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгэхээр та гэрэлтэй, шингэн өө дарагчийг хэрэглэх хэрэгтэй юм. Тэгээд аль болох бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй. Арьс тань байгалийн байдлаараа харагдаж байх тусам та залуу харагдах болно.
Хэтэрхий цагаан суурь тавих
Хэтэрхий цагаан өө дарагч түрхэх нь таны нүүрийг хэтэрхий будсан мэт харагдуулдаг байна. Тэгэхээр та нүүрний өнгөнөөсөө нэг эсвэл хоёроор бараан өнгийг сонгож түрхэх хэрэгтэй байдаг. Энэ нь таныг залуу харагдуулна.
Нүүрний толбыг нуух их хэмжээний будаг
Хүн хөгширөх тусам нүдний доорхи арьс нимгэрч байдаг. Тэрхүү хэсэгт зузаан будаг түрхэх нь яг л бетон шиг харагдуулдаг. Тэгэхээр аль болох хөнгөхөн буд. Багсаар будгаа түрхвэл будаг нимгэхэн түрхэгддэг гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх. Мөн нүүрний толбо, өө дарагчийг түрхэхдээ зөвхөн хар бараан хэсгүүдэд л түрх. Бүх нүүрэндээ түрхэж болохгүй.
Нунтаг энгэсэгийг бүх нүүрэндээ түрхэх
Нунтаг энгэсэгийг хамар, эрүү хэсгийн гялалзсан байдлыг арилгахад хэрэглэхэд тохиромжтой байдаг. Харин нүүрнийхээ бүх хэсэгт түрхэх нь таны нүүрний үрчлээг илүү тод харагдуулдаг ба мөн таны нүүрийг хэт хуурай харагдуулна.
Хацарныхаа товгор хэсэгт будаг түрхэх
Энэ нь хүмүүсийн анхаарлыг таны унжиж буй арьсан дээр төвлөрөхөд хүргэдэг. Харин түүний оронд хацарны ясны хамгийн дээд хэсэгт нь түрхэх хэрэгтэй байдаг. Ингэхдээ аль болох хамарнаасаа хол түрхэх хэрэгтэй. Өнгөний хувьд вино, шанцны өнгө түрхэх хэрэггүй. Энэ нь таныг эцсэн, ядарсан харагдуулна. Харин төвийг сахисан сарнайн өнгө бүх төрлийн арьсанд тохирох ба гэрэлтэй харагдуулах болно.
Урсаж, хэлбэрээ алддаг уруулын будаг
Хөгширөх тусам хүний уруулын арьс хэлбэрээ алддаг. Энэ нь уруулын будгийг мөн адил урсаж, хэлбэрээ алдаж, ийш тийш нүүхэд хүргэдэг. Тэгэхээр та аль болох бат бөх чанартай, урсаж, хэлбэр, байрлалаа алддаггүй уруулын будгийг сонгож авах нь чухал. Мөн та уруулаа хүрээлснээр будаг хэлбэрээ алдахаас сэргийлж чадна.
Уруулын будгаа буруу сонгох
Гэгээтэй, бараан, металын өнгөтэй эсвэл солонгорсон өнгөнүүд нимгэхэн урууланд зохицдоггүй. Харин төвийг сахисан өнгийг сонгох хэрэгтэй.
Доод сормуусаа будах
Доод сормуусаа будах нь нүдний доор хар хүрээ тогтоодог муу талтай. Энэ нь таныг улам овортой харагдуулах болно. Үүний оронд та хамгийн тод хар өнгийн сормуусны будгаар дээд сормуусаа будах хэрэгтэй. Энэ нь таны нүдний цагааныг тодотгож, тод, цагаан харагдуулах болно. Мөн хэт өтгөрүүлэгчтэй сормуусны будаг хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь өтгөрүүлэгчтэй сормуусны будагнууд салахдаа муу байдаг. Хүний сормуус хөгширөх тусам хуурайшиж байдаг. Тэгэхээр өтгөрүүлэгчтэй сормуусны будаг таны сормуусыг гэмтээх, унагаах магадлал ихтэй юм.
Нүдний доогуур хараар хүрээлэх
Энэ нь нүдийг жижигхэн харагдуулдаг ба нүдний хар дээр бүх анхаарлыг хандуулдаг юм. Тэгэхээр аль болох дээд талын зовхиндээрээ анхаарч дээд талын хүрээгээ бүдүүн, зузаан байлгах хэрэгтэй. Ингэхдээ нүднийхээ буланг илүү бүдүүн байлгах хэрэгтэй.
Нүднийхээ дотоод булангуудыг илүү гялалзсан нүдний тенээр будах
Нүдний гаднах будангуудыг бага зэргийн гялалзсан будгаар будах нь нүдийг хэт цулгуй харагдуулахаас хамгаалах ба харин дотоод булангуудад гялалзсан өнгийг хязгаарлах нь зүйтэй.