Сүйрсэн онгоцонд амь үрэгдсэн үйлчлэгч бүсгүйг оршуулав

f260707f371f23cbbigЯвын тэнгист сүйрсэн Air Asia авиакомпанийн онгоцонд сууж явсан зорчигчдоос зургаагийнх нь цогцсыг гаргаж авсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эдгээрээс ар гэрийнхэн нь таньсан нэг эмэгтэйг оршуулах ёслол Индонезид болж өнгөрчээ. Талийгаачийг хурууны хээ болон мэс заслын сорвиор нь таньсан байна. Тэрээр Air Asia компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ.

Үүнээс гадна гаргаж авсан цогцосны тоо ес болж нэмэгдсэн талаар хайгуулын ажлыг зохион байгуулж буй Индонезийн тал мэдэгдээд байна.

Малайзын агаарын тээврийн Air Asia компанийн Airbus A320-200 онгоц өнгөрсөн сарын 28-ны өдөр Индонезийн Сурабаягаас Сингапур орох замдаа Явын тэнгист сүйрсэн юм. Онгоцонд 162 зорчигч сууж явсан юм.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …