Шинэ иргэнээ цахимаар бүртгэдэг болно

346e603702d6fc99ab79d5a41d8c3f18_LУБЕГ иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол  хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм. Энэхүү үйлчилгээ нэвтрүүлснээр  олон төрлийн ач холбогдлыг бий болгоно гэж үзэж байна. Тухайлбал Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээ  тухайн улсад  дахь Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх, боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Ингэснээр Монгол Улсын иргэн тус улсын нутаг дэвсгэр дээр төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангана гэсэн үг.

Санал болгох мэдээ

Орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар “Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл …