УБЕГ иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм. Энэхүү үйлчилгээ нэвтрүүлснээр олон төрлийн ач холбогдлыг …