Хүүхдийг багаас нь зөв хооллож сургах

013Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй.  Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах  хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастил, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зөв хооллох дадалтай болох

Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нилээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол идэж сурдаг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд  хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь  тэднийг урамшуулан дэмжиж, дараахь зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх

  • В – ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг эсвэл аарц өгөх

  • Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх

  • Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой.

  • Сургууль дээр идэх зууш, үдийн хоол нь тэжээллэг байх шаардлагатай.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …