Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ

5e9f36b3537d95bebigНайз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  хэргийг хэлэлцэнэ.

Уг шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч хохирогчийн өмгөөлөгч “шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан юм.

Дүүргийн прокурор “Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна” гэж мэдээлж байсан. Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …