“Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ

Хүний амьдралын ээдрээт нэгэн зурвасыг харуулсан “Амьдрал нулимсанд дургүй” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээл нь “Дээд гэгээн pictures” компанийн бүтээл бөгөөд киноны гол дүрд жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тоглосон бол Ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн амилуулжээ.

Амьдралыг нуруундаа үүрэн зүтгэж яваа олон эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл болсон гол дүрийн  бүсгүйн амьдрал цаашид хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн ирээд үзээрэй.

Энэ сарын 07-нд нээлтээ хийж Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох тус киноны албан ёсны трэйлэр болон дууг нь хүргэж байна.


Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …