АН-ын генсект Т.Хасбаатарын нэр яригдаж эхэлжээ

hasbaataraaАрдчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь албан тушаалаа өгч МҮОНРТ-ийн даргаар томилогдоод байна. Ц.Оюундарийг ажлаа өгсөнийх нь дараахнаас дараагийн генсек хэн бэ гэдэг таавар өрнөж эхэлсэн.

Энэ албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаалыг хашиж байсан Д.Нямхүү нарын нэр дуулдаж буй. Гэвч намын удирдлагууд залуу хүнийг гаргаж ирж, намын гал тогоог удирдуулах ёстой гэж үзэж байгаа гэх мэдээлэл бий. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн, Шинэчлэлийн Засгийн газарт Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Т.Хасбаатарын нэр дуулдаж буй юм. Түүнийг Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан гэдгээр нь олон нийт мэддэг. Мөн саяхан УИХ-ын даргын зөвлөхөөр очсон Зам тээврийн сайд асан А.Гансүхийг МоАХ-ноос зүтгүүлж магадгүй гэсэн таамаг бий. Гэвч З.Энхболд А.Гансүхийг өөрийн зөвлөхөөрөө авч ажлуулах болсон тул генсекээр ажлуулах бодолгүй байгаа бололтой. АН-ын ЕНБД-аар залуучуудын төлөөлөл сонгогдож магадгүй байна.

А.Тамир

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …