Монголын кино урлагийн 2015 он хэмээх шинэ оны түүхийн хуудсыг нээж “Танхай тээгч” уран сайхны кино нэгдүгээр сарын 2-оос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Тэрбээр “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан киноны гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тогложээ.
Энэхүү кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх хөлсөлөн авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Мэдээж хүний амьдралд эд хөрөнгө чухал ч, түүнээс илүүтэй баялаг бол үр хүүхэд гэдэг санааг гаргахыг тус бүтээлийн уран бүтээлчид зорьжээ. Ийнхүү нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ашиг орлогоороо хэдийнэ тэргүүлж эхлээд байгаа “Танхай тээгч” киноны нээлтийн үеийн гэрэл зурагнаас та бүхэндээ хүргэж байна.
www.URLAG.mn