Арнольд Шварценеггер болон түүний экс гэргий Мария Шрайвер нар хүүгийнхээ ирээдүйд итгэл муутайхан байна. Тэдний хүү Патрик хэл ам татуулах дуртай дуучин Майли Сайрустай холбогдсон нь эцэг, эхийнх нь бүхий л мэрийлтийг талаар болгожээ. Эдүгээ залуу эр олигтой хүмүүстэй нийлэхээ больж, ирээдүйнхээ талаар санаа зовнисон янзгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.
Гэр бүлийн хэрүүл дэгдэх үеэр Патрик өөрийнх нь мэдэлд ойрын үед шилжих ёстой 50 сая долларт ихээхэн итгэл найдвар тавьж байгаагаа хэлжээ. Түүний эцэг, эх хүүгийнхээ нэр дээр банкинд аль эрт данс нээлгэсэн бөгөөд одоогийн байдлаар тэрхүү хадгаламжийн хэмжээ 50 сая ам.долларт хүрчээ. Гэрээ ёсоор кино одын хүү 25 нас хүрсэн тохиолдолд түүнийг ашиглах боломжтой болох аж.
Харин эдүгээ эцэг, эх нь хүүгийнхээ ирээдүйд санаа зовохоос өөр юу ч хийгээд нэмэргүй болжээ. Гэсэн хэдий ч тэд хэрэвзээ Патрикийг Майлигаас салвал тэрхүү дансыг эзэмших боломжийг олгоно гэдгээ амласан байна.
Эх сурвалж www.wikimon.mn