Замын хөдөлгөөний удирдлагын төв 2014 онд “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 363476 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 29636 бүрдтгэгдсэн, хурд хэтрүүлсэн 146509 зөрчил, Энхтайваны өргөн чөлөө 5-н шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 168646, Зогсох хориотой газар зогссон 18689 зөрчил бүртгэгджээ. 2015 оны 1-р сарын 01-нээс 01-р сарын 05-ны өдрийн байдлаар хурд хэтрүүлсэн 486 бол гэрлэн дохио зөрчсөн 233 зөрчил бүртгэгджээ.
Хурд, гэрлэн дохио, зогсох хориотой газар зогссон зөрчилд хариуцлага тооцсоноор гарч болзошгүй ЗТОслоос урьдчилан сэргийлж зөрчлийн тоог бууруулсан. Энхтайваны өргөн чөлөө зорчих хэсгийн Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн том оврын автобус зорчсоноор иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ.