Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзана

imagesМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өнөөдөр 15.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд уулзалт хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өнөөдөр ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Өнөөдрийн уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцохоор болжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …