Төрсөн хоёр хүүхдээ хэрцгийгээр шатааж хөнөөсөн эцэгт оноосон ялыг хэвээр үлдээв

shuuhalhӨнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн Э.Ендонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан юм. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэргийг сануулахад Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 07 цаг 30 минутын үед “10-08” дугаарын портер маркийн автомашиндаа 10 сартай болон 5 настай хоёр хүүхдээ суулгаж, гаднаас нь түгжээд, шатахуун асгаж байгаад галдан шатаасан юм.

Мөн хэргийг үйлдсэн оройноо эхнэрээ гэрийнхээ гадаа зодож, биед нь гэмтэл учруулсан байдаг. Түүнийг хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, нийтэд аюултай онц харгис хэрцгий аргаар санаатай галдан шатааж амь насыг нь хохироосон гэх үндэслэлээр буруутгаж ялласан нь энэ юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …