Хоёр эмэгтэйг хөнөөсөн алуурчныг шүүнэ

aluurching_shuuneШархадны эцэс Хар хошуу гэдэг газарт өнгөрсөн оны 5 дугаар сард аймшигт хэрэг гарсан юм. Хэргийн талаар тодруулбал, 1994-1995 оны хоёр охиныг онц хэрцгийн аргаар хөнөөсөн байсан бөгөөд гэмт этгээд хохирочгдыг хөнөөхдөө толгойг нь тасдсан байсан юм.

Эл хэргийг мөрдөн байцаах явцад 26 настай З гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байгаа билээ. Сэжигтэн З нь охидтой бааранд танилцан хэр болсон газраас холгүй байрлах гэр лүүгээ дагуулж явсан байдаг.

Сэжигтэн З нь хохирогчдыг зэрэмдэглэж, хэн болохыг нь танихын эцэсгүй болтол хутгаар сийчиж улмаар нэгнийх нь толгойг тасдсан байдаг. Хэрэгтэн согтуурсан үедээ эл хэргийг үйлдсэн бөгөөд яг юу болсон талаараа санахгүй байна гэдгээ мэдүүлсэн. Хохирогчдын хувьд Өвөрхангай, Ховдынх бөгөөд 1994-1995 оны охидууд байсан юм.
Уг хэргийг Прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын тов гарчээ. Хурлын товыг тун удахгүй зарлах юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …