Нэр дэвшигчдэд асуулга хүргүүлнэ

1 “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Монгол улсын Ерөнхйилөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд “Долоон асуулт” бүхий асуулга хүргүүлэх гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Эл асуулгыг хүргүүлэх болсон шалтгаан нь “Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчөөс шүүх засаглалын бодлого ихээхэн хамааралтай байдаг”-тай холбоотой гэнэ.

Нэр дэвшигчдэд хүргүүлж буй асуулга: 
1-Монгол улсын шүүх хяналтын байгууллагууд, тэдний албан хаагчид үнэнч шударгаар ажиллаж чалдаггүй гэдэгт итгэдэг үү. Яагад?
2-Шүүхээс буруу шийдвэр гарч хохирсон, хэлмэгдсэн хэмээх иргэдэд итгэдэг үү. Итгэдэг бол тэдний гомдлыг барагдуулах талаар ямар бодлого барин ажиллах вэ.
3-Та ямар нэгэн байдлаар шударга бус хууль зөрчсөн шүүхийн шийдвэртэй танилцаж байсан уу
4-Шүүх засаглалд шинэчлэл хийх ёстой гэдэгт итгэж байна уу. Хэрхэн шинчлэх ёстой вэ
5-Та өөрийн нэр дэвших эрхийг олгосон улс төрийн намын нөлөөллөөс ангид байж чадах уу
6-Та мөртийн хөтөлбөрөө нэр дэвших намаараа хийлгэх үү, аль эсвэл өөрөө хийх үү.
7-Та биднийг хүлээн авч уулзах цаг зав гаргах уу. Боломж олдвол бид өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг таницуулж завшаан тохиовол мөрийн хөтөлбөрт тань багтаах эрхэм хүсэлтэй болохыг уламжилъя гэжээ. Тэд энэхүү асуултынха хариултыг ажлын гурав хоногт багтаан өгөхийг нэр дэвшигчидээс хүссэн байна.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …