Засгийн газар хуралдлаа

fb9f1b146a52d54f4c8cae0c25d495c4originalЗасгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг

УИХ-д өргөн мэдүүлнэ

Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ зэрэг асуудлыг авч хэлэлцсэний зэрэгцээ хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал:

– “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус гэрээнд нэгдэх асуудлыг Засгийн газрын 2014 оны 2 дугаар 7-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөнөөр ийнхүү хуулийн төсөл боловсруулсан байна. Антарктидэд судалгаа хийж үр дүнгээ солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг гэрээнд нэгдсэн орнуудад олгодог. Тус тивийг судлах олон улсын судалгааны багт Монгол Улс 1972-1974 онд мэргэжилтнээ оролцуулснаас хойш манай судлаачид бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн юм. Тиймээс энэ гэрээнд нэгдвэл хойд туйл руу өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа Антарктидэд байршуулах боломж нээгдэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх ач холбогдолтой. Одоогooр 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байна.

– Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эгүүлэн татахаар тогтлоо.

– Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор баталсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралыг сайжруулах хөтөлбөр” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлиг, Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 32 ажил хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулах зорилгоор шинэчлэн боловсруулж буй Тува хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

– О.Магнайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. ШӨХТГ-ын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг, ОБЕГ-ын даргаар тус байгууллагын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Т.Бадралыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …