Төрсөн эхчүүдийн тэтгэмж багасаагүй

1s74ugr298ko86g7il5ej8stovСангийн сайд Ж.Эрдэнэбат төрсний дараах эхчүүдийн халамжийн мөнгийг  танах болсон талаараа тайлбар хийлээ. Тэрээр “Төрсөн эхчүүдийн халамжийн мөнгийг бүрмөсөн хасчихсан зүйл байхгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад төрж буй эхчүүдийн хувьд Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг. Ажил эрхлээгүй эхийн хувьд нь зөвхөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг. Хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын сангаас 12 сар тэтгэмж авдаг байсныг нь долоон сар болгож байгаа. Ингэхээр Нийгмийн даатгалын сангаас 7 сар, халамжийн сангаас 12 сарын тэтгэмжээ авна. Ажил эрхэлдэггүй эхчүүд нь авдгаараа 12 сар халамжийн сангаасаа авна гэсэн” гэсэн юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …