Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт маргааш зарлагдана

toriin_albaТөрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг өнөөдөр хуралдсан төрийн албаны зөвлөл хэлэлцлээ.

Одоогоор Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын, Хөдөлмөрийн, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн зэрэг яамд Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Эдгээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг маргааш зарлахаар болжээ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор цахим хуудастаа сонгон шалгаруулалтын мэдээллийг тавих юм байна.

Сонгон шалгаруулалтыг 21 хоногийн хугацаанд зарлаж, үүний дараа албан тушаал горилогчдоос шалгалт авч, шалгарсан хүнийг Төрийн албаны зөвлөл Засгийн газарт танилцуулах ёстой.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …