УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Түүнчлэн энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөөд байна. Чухал сэдвийг хөндөж ярина” гэсэн юм. Гэхдээ чуулганы хуралдаан хаалттай болж магадгүй гэх мэдээлэл байна. Тиймээс нэн чухал асуудал хөндөх нь ойлгомжтой байгаа юм.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …