Урлагийн мэргэжил дотроос хамгийн хэцүү бөгөөд ур чадвар шаардсан мэргэжил бол жүжигчин билээ. Жүжигчин хүн уран бүтээлдээ бие, сэтгэлээ бүрэн зориулж байж л жинхэнэ уран бүтээлч болж чаддаг. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жүжигчид чанартай уран бүтээл гаргахын төлөө амь биеэ ч үл хайрлан хувиршгүй сэтгэлээр хөдөлмөрлөдөг ажээ. Үүний тод жишээ болсон эрэлхэг “баатруудад” тохиолдсон адал явдлын талаар өгүүлсэн сонирхолтой нийлтлэлийг хүргэе.
ЖЕННИФЕР ЛОУРЕНС / “THE HUNGER GAMES” (2014) Цувралын “Mockingjay – Part.1” (2014) киноны манантай хэсгийн зураг авалтын үеэр манан гаргагч машин эвдэрч маш их утаа униар орчныг тэр чигт нь бүрхсэн байна. Эргэн тойрон юу ч харагдахгүй бөгөөд амьсгалахад ч бэрх байсан учир жүжигчин Женнифер Лоуренс угаартаж үхэхийн даваан дээр тэндээс арай ядан гүйж гарч иржээ.
ЖОННИ ДЕПП / “THE LONE RANGER” (2013) Киноны зураг авалтын үеэр жүжигчин Жонни Депп мориноосоо унаж, 22 метр газар чирэгджээ. Яах учраа олохгүй бараг л амь үрэгдэхийн даваан дээр морь урд хоёр хөл дээрээ цойлж, жүжигчин маань салж хоцорсноор амь мултарчээ.
ЖОРЖ КЛУНИ / “SYRIANA” (2005) Жүжигчин Жорж Клуни “Syriana” (2005) кинон дээрх машинтай үзүүлбэрийн үеэр алдаа гаргаснаар нуруундаа хүнд гэмтэл авч хагалгаанд орсон байна.
МЕРИЛ СТРИП / “THE RIVER WILD” (1994) “The River Wild” (1994) киноны үеэр жүжигчин Мерил Стрип мөстэй гол руу унаж хорвоог орхих дөхжээ. Аз болж хамтран тоглогч жүжигчин Кейвин Бейкон цаг алдалгүй түүнийг татаж гаргаснаар аврагдсан юм.
ЖЕРАРД БАТЛЕР / ”CHASING MAVERICKS” (2012) Далайн давалгаа дээр гулгах үзүүлбэрийн тухай өгүүлдэг “Chasing Mavericks” (2012) киноны гол дүрийн жүжигчин Жерард Батлер хүчтэй давалгаанд цохиулан далайн усан доор нэг минут орчим живж амиа алдахын даваан дээр аврагдсан байна.
АЙЛА ФИШЕР / “NOW YOU SEE ME” (2013) Киноны устай шилэн хоргон дотор жүжигчин Айла Фишер шумбадаг хэсэг жинхэнэ байсан гэвэл та итгэх үү. Усан дотор тэвчээртэй байж зураг авалтаа амжилттай дуусгасан түүний жүжигчний ур чадварыг багийнхан нь ихэд үнэлжээ.
ЖЕЙМИ АЛЕКСАНДР / “THOR: THE DARK WORLD” (2013) Кинонд тоглосон үзэсгэлэнт бүсгүй Жейми Александр бороотой бүүдгэр үдэш зураг авалтын үеэр чулуун шатан дээр халтирч унаснаар нугасных нь 11 үе нь цуурч, зүүн мөрөө мулталсан байна. Түүнийг жүжигчний мэргэжлээ үргэлжлүүлж чадахгүй болох вий гэж шүтэн бишрэгчид нь эмээж байсан ч Бурханы ивээлээр бүрэн илааршжээ.
ЖЕЙСОН СТЭТХЭМ / “THE EXPENDABLES – 3″ (2014) Цувралын 2014 оны шинэ ангийн үеэр жүжигчин Жейсон Стэтхэмийн машин далай руу онхолдсон байна. Харин тэрбээр хүдэр чийрэг эр учраас машинаасаа гарч аюулгүй газар луу сэлж хүрчээ.
ХЭЛЛИ БЕРРИ / “THE CALL” (2013) Онц сонирхолтой энэхүү киноны тулаантай хэсэг дээр жүжигчин Хэлли Берри газар унахдаа толгойгоо маш хүчтэй цохисноос бэртэл авч хорвоогоос халих дөхсөн удаатай гэнэ.
СИЛЬВЕСТР СТАЛЛОНЕ / “ROCKY IV” (1985) Өөрийн тоглосон хэд хэдэн киноны хуурамч цохилт үнэмшилгүй харагдаж байгааг анзаарсан жүжигчин Сильвестр Сталлоне “Rocky IV” (1985) кинон дээр өөрчлөлт хийхийг хүссэн байна. Тэр хамтран тоглогч жүжигчин Дольф Лундгренийг кинон дээрх тулаантай зураг авалтын үеэр жинхнээсээ хамгийн чангаараа цохихыг хүссэн аж. Энэ цохилт түүнийг 8 өдөр эмнэлэгт ухаангүй хэвтүүлэхээр хүчтэй байжээ.
ЖОЗЕФ ГОРДОН ЛЕВИТТ / ”PREMIUM RUSH” (2012) Тэрбээр спортын тухай өгүүлдэг адал явдалт “Premium Rush” (2012) киноны зураг авалтын үеэр “Нью Йорк Такси”-нд хүчтэй мөргүүлж гэмтсэнээр 31 оёдол хийлгэж байжээ
МАРГАРЕТ ХЭМИЛТОН / “THE WIZARD OF OZ” (1939) Кинон дээр хорон санаат шулам галын дөлөнд уусан алга болдог хэсэг дээр хаалга хаагдаж гацсан бөгөөд зургийн багийнхныг орж ирэхэд жүжигчин Маргарет Хэмилтон аймшигтай их түлэгдсэн байжээ.
ЭД ХАРРИС / “THE ABYSS” (1989) Жүжигчин Эд Харрисын ур чадварыг хүн бүхэн биширдэг ч найруулагч Жеймс Камероны хувьд хангалтгүй санагдсан бололтой. “The Abyss” (1989) киноны живж үхэх гэж буй хэсгийг илүү үнэмшилтэй болгохын тулд найруулагч түүнд хүчилтөрөгчгүй хоосон сав өгснийг нь мэдээгүй ажээ. Бараг л амиа алдах шахсан жүжигчин Эд Харрис тэр зураг авалтын дараа Жеймс Камероныг нэг сайн цохиж аваад дахиж хэзээ ч хамтран ажиллаагүй гэдэг.
ЖЕКИ ЧАН / “ARMOUR OF GOD” (1986) Жүжигчин Жеки Чан орлон тоглогчгүйгээр өөрөө үзүүлбэрээ үзүүлэхдээ гаргуун билээ. Гэхдээ “Armour of God” (1986) киноны үеэр үсрэхдээ алдаа гаргаснаар толгойгоороо газардаж ноцтой бэртэл авчээ. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн тэрбээр тархи руу шигдсэн гавлын ясны хэлтэрхийг авахуулах мэс засалд орсон байна.
ЛЕОНАРДО ДИ КАПРИО / “DJANGO UNCHAINED” (2012) Энэхүү кинон дээр жүжигчин Леонардо Ди Каприо ширээ цохихдоо гараараа шилэн хундагыг санаандгүй хагалснаас болж их хэмжээгээр цус алджээ. Түүний цусыг тогтоохын тулд нэн даруй боолт хийх шаардлагатай байсан ч тэрбээр зураг авалтаа ажралгүй дуусгажээ. Харин үүний дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Жинхэнэ жүжигчин гэж түүнийг л хэлэх байх.