Амралтын зоог: Төмсний бөмбөлөгтэй шарсан хавирга

14Орц:

Үрхийн хавирга –  3ш,  олив тос-80 мл, давс-10 гр, хар перцний үр-10 ш, сармис-4 ш, зөгийн бал-4 х/х, сояа соус-60 гр, яншуй -1 багц, цагаан вино-3 х/х,  ус-150 мл, тахианы шөлний булион-1 ш, төмс- 1 кг, масло-30 гр, ургамлын тос-300 мл, мах-150 гр, өндөг-2 ш, гурил-200 гр, хатаамал- 300гр.

Хийх арга: 

 

1Төмсөө арилгаад давстай усанд болтол нь чанана.

2

Чанаж болгосон төмсөн дээрээ 30гр масло+30гр оливын тос хийж төмсний нухаш болгоно. Дараах 3 аргаар хийж болно. /Одоо хийх хоолондоо 1дэх аргыг нь сонгов/ 1). 100-150 гр мах татаж хэрчээд амталж хуураад төмстэйгөө хольж төмсний бөмбөлөг хийх 2). Бууцай+яншуй хийгээд төмсний нухаш хэлбэрээр шууд хэрэглэх 3). Төмсийг шарж хэрэглэх

3

 

Сонгосон хавиргаа өөрийн хүссэнээр жижиглэнэ. /өөхгүй үхэр, гахайн хавирга тохиромжтой/

4

Листэн дээрээ оливын тосоо хийж сайтар халааж хавиргаа 1талаар нь шарна. /газан плетик эсвэл энгийн плетик ашиглаж болно/ Шарах шүүгээгээ 200С хэмд халаана.

5

Шарж байгаа махаа эргүүлээд амтлагчаа дараах дарааллын дагуу хийнэ. Давс-хар үрлэн перц-сармис-зөгийн бал-сояа соус-цагаан вино/хийхгүй байж болно/ хийж үргэлжлүүлэн шараад дээр нь яншуй цацна.

6

Халсан шарах шүүгээндээ нийт 25-30 минут шарна. 15минутын дараа шөл нэмж хийгээд дахин 15 минут шарна. /алхам 12-ыг харах/7Махаа болж байх хооронд төмсний нухшин дээрээ 150 гр хуурсан мах холиод зурган дээрх шиг бөөрөнхийлнө.

8

 

Бөөрөнхийлсөн төмсөө гурил-өндөг-хатаамал гэсэн дарааллаар өнхөрүүлнэ. Эхлээд гуриланд өнхөрүүлнэ.

9

Дараа нь өндгөнд өнхөрүүлнэ.

10

Хамгийн сүүлд нь хатаамалд өнхөрүүлнэ. /зурган дээрх шиг хатаамал/11

180С-д халсан тосонд 1 минут шарна. /төмс шарагч байхгүй бол хайруулын тавганд боорцог шиг шарж болно/ Энэхүү бөмбөлөгт хүүхдүүд маш дуртай.1519_1417952583

130-150гр бүлээн усанд тахианы булион шөлөө хийж хутгаад хавирган дээрээ цацна.

1519_1417952643

Шөлөө цацаад хавиргаа эргүүлээд үргэлжлүүлэн 15 минут шарах шүүгээндээ хийж болгоно.

1519_1417952713

Бэлэн болсон махаа өөрийн хүссэнээрээ таваглана.14

Ингээд хоол маань бэлэн боллоо. Та сайхан хооллоорой…

Эх сурвалж:  http://www.1000jor.mn/

 

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …