Жэки Чаны хүү зургаан сарын хорих ял сонслоо

olloo_mn_1420857533_7ht2b7f2n9q9o8dba0p1ukc3bsАлдарт жүжигчин Жэки Чаны хүү өнгөрсөн наймдугаар  сард Тайваны кино од найзынхаа хамтаар хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдсан билээ. Ингээд цагдаа нар Жэйси Чан болон түүний найз Кай Ко нарын цусанд шинжилгээ хийхэд хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.Түүнчлэн Жэйси Чаны Бээжин дахь гэрээс нь 99.2 грамм марихуан илрүүлсэн юм.

Ингээд олны анхаарлыг татаж эхэлсэн алдарт жүжигчний хүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл  өнгөрсөн баасан гаригт  Жэки Чаны хүү Жэйси Чаны хар тамхины хэргийг Бээжин хотын Дунчэн дүүргийн шүүх хэлэлцжээ. 32 настай  Жэйси Чаныг шүүхээс гэм буруутай гэж үзсэн учир зургаан сараар хорьж, 2000 юаниар торгох шийдвэр гаргасан байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …