УИХ-ын гишүүдийн ирцийн ”шилэн” бүртгэл хэрэгжиж эхэллээ

1isam03ujagupj47rpm56vm9gv2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм.
Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан  “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээн хэлсэн бөгөөд энэ үгээ маргааш өглөө нь шууд хэрэгжүүлж УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу Бямба гарагийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц, суудаг сандал ширээг ард түмэнд нээлттэй харуулж “шилэн” болсноо баталлаа.
Гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухай УИХ-ын цахим хуудасны ЭНЭ хэсгээс шууд үзэх боломжтойг талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …