Автомашины ослоор 57 хүн амь үрэгдлээ

4d8b986819f72c8coriginalПакистаны Карачи хотноо зорчигч тээвэрлэж явсан автобус шатахуун тээвэрлэгч автомашинтай мөргөлдсөнөөс 57 хүн амь үрэгджээ. Амь насаа алдсан иргэдийн дунд нэг гэр бүлийн есөн хүн байсан гэнэ. Шатахуун тээвэрлэгч автомашин эсрэг урсгалд хурд хэтрүүлэн явснаас автобустай мөргөлдөж, аль аль нь шатсаныг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Осолд өртсөн автобус дүүрэн хүнтэй байснаас гадна дээвэр дээр нь хүмүүс зорчиж байж. Автобусны дээвэр дээр явсан зорчигчид ослоос амьд гарч, шатахуун тээвэрлэгч автомашины жолооч ослын газраас оргон зайлсан аж. Пакистанд жилдээ автомашины 9000 гаруй ноцтой осол гарч, 4500 гаруй хүн амь насаа алддаг байна.

 

Д.Болд

 

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …