“Хүүхдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулахыг шаардана”

2f6a52bbe4c56cc2originalУИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа.  Ингэхдээ төсвийг 905 тэрбум төгрөгөөр танаж, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа. Зардлыг бууруулах хүрээнд хүрээнд оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, одонтой эхчүүдийн мөнгийг хасах, Төрийн албан хаагчдыг цомхтгох, малчдаас малын хөлийн татвар авахаар болж байгаа.  Үүнийг УИХ-ын зарим гишүүд төдийгүй иргэд олон нийт эсэргүүцэж байгаа юм.  Тухайлбал, малчдаас татвар авахыг тулд өөрсдөөс нь нэн тэргүүнд асуух шаардлагатай гэж цөөнгүй гишүүд хэлж байгаа.  Мөн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасах нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ халаас руу өнгийж байна гэх шүүмжлэл ч гарч байна.  Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар байр сууриа товч илэрхийллээ.  Тэрбээр “”Иргэдэд олгодог халамжийн хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаасруу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг ирэлхийлж байгаа нь харамсалтай.  2015 оны төсвийг өмнө баталаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” хэмээн мэдэгдлээ.

 

Д.Анар 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …