Г.Ариунбуянг ОБЕГ-ын дэд даргаар томилов

ariunbuynОнцгой байдлын Ерөнхий газрын дэд даргаар Г.Ариунбуянг томилжээ. У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон тэрбээр түүний найз бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1989-1999 онд зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан юм. 2005-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын зөвлөх, орлогчийн албан тушаалыг хашсан хурандаа цолтой нэгэн юм. Түүний хувьд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд “Андууд” хамтлагийнх нь гишүүн юм.

 Шуурхай.мн

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …