Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт гурван шарил ухагджээ

zur2_zpsd707c7b7 Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9нд шилжих шөнө гурван булш тоносон байна.  Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа ажээ.

“Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна.

Голчлон 7-10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг бөгөөд ингэхдээ шарилын толгой дэрлүүлсэн цай, хайрцаганд нь хийсэн ганц шил архи, чихэр жимс зэргийг тонодог байна.

Булш ухагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгддэг ч ар гэрийнхэнд нь тэр бүр мэдэгдэггүй байна.

Бид энэ талаар бэлтгэсэн сурвалжлагыг удахгүй дэлгэрэнгүй байдлаар хүргэх болно.

zur5_zps97994fba zur6_zpsd14695fa zur1509754899201501121358

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …