Өглөөний цайны тухай 4 буруу ойлголт

Өглөө сэрүүлгээ арай эрт тавиад өглөөний цайгаа сайхан уугаад, өөрийн биеэ сэрээгээд гэрээс гарах үнэхээр сайхан. Өглөө бидэнд өөртөө цай бэлдэх цаг хангалттай байдаг.

3f247b214d6c4370bigАлдаа №1: Өглөө цадталаа идэх
Маш олон хүмүүс энэ дээр алддаг. Өглөө маш сайн, бүр тултлаа идээд гарах ёстой гэж боддог. Энэ бол алдаа юм шүү. Их идэх тусам бидний организмыг буцаад нойрмог байдалд хүргэдэг.
Дээрээс нь сэрж амжаагүй ходоодон дээр баахан хоол чихвэл ходоод гэдсэнд бас хүндрэл учруулж болзошгүй. Тиймээс өглөө махан хоол гэлтгүй маслотой цагаан талхыг аяга цай эсвэл кофетой уух хэрэгтэй.
Зөвлөгөө: өглөөний хоол хязгаартай байх ёстой. Өглөөг тослог багатай тараг ууж эхлүүлж болох юм. Жишээ нь зөгийн балтай тараг + хуурай жимс + каш
content_16Алдаа №2: Өглөө жимс идэх
Өглөөг Европ хоолны (жимс) маягаар эхэлж Европ маягаар (жимс)  дуусгах – тийм ч зөв хооллолт биш аж.
Яагаад гэвэл жимс ногоо нь калори агуулах хэмжээ нь маш бага зэрэгтэй бөгөөд таныг хангалттай цатгалан байлгахгүй.
Зөвлөгөө: өглөөг жимс идэх биш жимсний 100%-ийн шүүс уувал таны биед сайн ба таны организмыг сэрэхэд тусална. Мэдээж үүний араас өглөөний хоол/цай уух хэрэгтэй.
c7Fu-67Eiq8VIlHfJoCrnw-articleАлдаа №3: Эхлээд кофе, дараа нь иднэ
Ихэнхи хүмүүст өглөө кофегүй бол орноосоо босоход хэцүү байх байх. Бид өглөө босонгуутаа өлөн ходоодон дээр исэглэн кофе өгч байна.
Энэ зөв үү? Үүний үр дагавар нь ходоодны шархлаа, гастрит, цөсний асуудал, элэгний асуудалд хүргэж мэдэх юм. Тиймээс маш буруу үйлдэл.
Зөвлөгөө: кофег өглөөний цайны дараа уух ёстой. Эсвэл ажилруугаа явж байх замдаа уувал илүү сайн, эсвэл үүний какаогоор сольж ч болно. Хэрвээ та энэ зуршилаа өөрчилөхөд бэлэн биш байвал кофе дээр сүү нэмээд уугаарай.
Тэгвэл түүний өлөн ходоодонд үзүүлэх үр дагавар бага ч гэсэн багасах болно.
downloadАлдаа №4 Өглөө хуурай жимс, зөгийн бал хүссэн хэмжээгээр идэж болно
Ихэнхи хүмүүс зөвлөхдөө өглөө элсэн чихрийг зөгийн балаар, харин шоколадыг хуурай жимсээр сольвол их зүгээр гэж хэлдэг. Мэдээж хэрэг энэ бол үнэн.
Гэхдээ хэмжээг тохируулах хэрэгтэй. Зөгийн бал болон хуурай жимснүүд нь маш их калори агуулдаг, ойролцоогоор 100гр – 350ккал
Зөвлөгөө: өглөөний цай, кофед 1х/х зөгийн бал хангалттай. Энэ хэмжээ нь яг тохирдог. Харин хуурай жимсээс 20гр байхад болно. 20гр нь 60ккал
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …