30 гаруй үйлдэлтэй хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

IMG_3184Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байна. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогдоод байгаа юм.

IMG_3191

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн …