Өнөөдрийн сэрэмжлүүлэг: Хуурамч рубль гүйлгээнд оруулжээ

10636338_357100927829819_7438683183675614900_nОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая.
2015-01-10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэсэн дуудлага иржээ.
Энэ хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14.000 рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон юм.
Иймээс иргэд та бүхэн гүйлгээ хийхдээ арилжааны банк болон бусад баталгаатай валют солих цэгээр үйлчлүүлж, хуурамч рубль худалдан авахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

​Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны …