Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмыг улс эргүүлэн авна

1-13-13h_700x700Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулжээ. Учир нь “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд иж бүрэн 17 хорооллыг байгуулж, Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ сууршьлын бүсүүдийг бий болгох хөтөлбөр бий. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчимд байгаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг солих, авах, эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговрыг тооцох, мөн суурьшлын бүсийн эдийн засгийн тооцоог хийх, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг ажлыг хийх ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахлах бөгөөд санал, дүгнэлтээ 2015 оны 1 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.

 Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …