Охиноо тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

1aa72f37221cf07doriginalӨчигдөр өглөө 09:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай хүүхдээ тэврэн тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан  аюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …