Б.Баатархүү:Би түүнийгээ хараад нүдээ ч салгаж чадаагүй

75675acab9ce169foriginal.jpg.300x0_q85_crop_upscaleЭмоци” продакшны жүжигчин  Б.Баатархүү хайрынхаа түүхийг дэлгэжээ. Тэрээр ярилцлагадаа “Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань. Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж бэлдсэн юм. Тэгээд анх хараад гар нь надад их таалагдаж билээ. Би түүнийгээ хараад  нүдээ ч салгаж чадаагүй. Миний хань чинь дуу, зүйр цэцэн үгэнд гардаг шиг тийм гоё сүмбэн хуруутай хүн л дээ. Тэгээд сэтгэл татагдаад бас түүнийгээ шууд хэлж чадахгүй бэлдэж байгаа үзүүлбэрийнхээ гол дүрд тоглуулж, илүү анхаарал тавих зэргээр сэтгэлээ илчилсэн. Эхнэрийн минь анги ч урлагийн үзлэгтээ түрүүлсэн. Бид түүнээс хойш уулзаж, дотноссон.  Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү маань СУИС-ийн РТДС-ийн оюутан. Бага хүү дунд ангид сурдаг. Охин маань цэцэрлэгт явдаг. Тэднийхээ сургууль, цэцэрлэгт очих, ядаж эцэг эхийнх нь хуралд сууж үзээгүй юм билээ. Том хүү маань “The Colors” гэж амьд хөгжмийн хамтлагтай. Хүүгийнхээ хамтлагийн дуулж байгааг сая үзлээ. Ажил гэсээр ийм сайхан жаргалтай мөчүүдийн хажуугаар тоолгүй өнгөрч гэдгээ ухаарч л суулаа. Мөн охиныхоо шинэ жилд очсон. Өөрөө үзэгч болоод суух, тэр дундаа үр хүүхдээ харах аав хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Би гэртээ завтай байх хугацаандаа аль болох үр хүүхэдтэйгээ хамт байж, тэдэнтэйгээ хамт кино үзэж, гадуур явж аавын үүргээ нөхөж биелүүлэхийг хичээдэг” гэжээ.

www.times.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …