ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн ээлжит шоу эхэлжээ. Учир нь тэрбээр удахгүй төв талбайд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай. Саяхан даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тэрбээр улс төрийн нэлээн том акциудыг хийхээр зориг шулуудсан гэнэ. Чухам ямар утга учиртай, зорилготой жагсаал хийх гэж байгаа нь хараахан мэдэгдэхгүй байгаа ч намын нөхдүүдийн эсрэг байж болох талтай аж. Тэр ч бүү хэл 2016 оны сонгуулийн уур амьсгал эхэлснийг илтгэж О.Магнай улстөрийн нам байгуулахаар хөөцөлдөж байгаа гэнэ шүү.
Д.Анар