АН-ын шинэ нарийн бичгийн дарга нар томилогдлоо

3c00df9fd5f931d0eba74da670161fb9АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллаж байсан АН-ын нарийн бичгийн дарга нар ажлаа өгчээ.

Тодруулбал, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга М.Анхбаяр, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батсуурь нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Тэгвэл, АН-ын дарга З.Энхболд даваа гарагийн орой намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, намынхаа нарийн бичгийн дарга нарыг шинээр томилжээ.

Тодруулбал
  • Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ,
  • Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,
  • Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү,
  • Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг томилжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …